Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 11 дүгээр сарын тойм
Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 11 дүгээр сард Орхон- Бат-Өлзий, Хархорин хяналт-шинжилгээний цэгээс нийт 2 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
2022 оны 11 дүгээр сард хийсэн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
№ |
Гол, мөрөн- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Орхон- Хархорин |
8.3 |
1.7 |
0.32 |
0.01 |
0.002 |
0.004 |
2 |
Орхон-Батөлзий |
|
|
0.48 |
0.01 |
0.000 |
0.002 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 118-166 мг/л-т хэлбэлзэж, бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу хүчилтөрагчийн горим хэвийн байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ